За нэлээд холоос эхлэе. Хүн төрөлхтөн гэрэл, цахилгаан, дулаан үйлдвэрлэх зорилгоор асар их органик бодисыг шатаадаг. Энэ нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдолын шалтгаан болсоор л байна. Нөгөө талаас дэлхийн бөмбөрцөгийн нэг хэсэгт эрчим хүчний хэт үрэлгэн хэрэглээтэй байхад нөгөө хэсэгт нь эрчим хүчний дутагдалтай байна.