card

Геодези зураглал, хайгуул

Бид орчин үеийн дэвшилтэд технологи, шинэ програм хангамжуудыг Монголдоо нэвтрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Бидний нэвтрүүлж буй 4D технологийг газрын зураг, уул уурхай, шүүх эмнэлэг, барилгын газар шорооны ажил, барилгын модель, өндрийн шалгалт, газар тариалан, үл хөдлөх хөрөнгө зэрэгт өндөр үр ашигтайгаар ашиглаж байна.

            Энэхүү 4D технологийг алсын удирдлагатай жижиг оврын нисгэгчгүй өөрөө нисдэг онгоц ашиглан агаараас зураг аван түүнийг боловсруулдаг. Ингэснээр зурган мэдээллээс 3-н хэмжээст гадаргуу болон бодит өнгөний мэдээллийг давхар оруулснаар орчин үеийн 4D зурган гадаргуу бий болно.

            Томоохон хэмжээний геодези зураглал, хайгуулын ажлыг “Эй Эс Системс” ХХК болон “Эйр сурвэй” компаниудтай хамтран хэрэгжүүлдэг.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Байр зүйн зураглал
    • Газрын зураг, байр зүйн дэвсгэр зураг, кадастр
    • Уул уурхайн ашиглалт, эзлэхүүн тодорхойлолт
    • Шүүх эмнэлэг
  • Барилга
    • Барилгын газар шорооны ажил, гүйцэтгэл тодорхойлох, хянах
    • Барилгын загварчилсан модель
    • Барилгын байгууламжийн гадна шалгалт хяналт
  • Хөдөө аж ахуй
    • Газар тариалангийн хяналт шалгалт
    • Арчилгаа
  • Үл хөдлөх хөрөнгө
    • Үл хөдлөх хөрөнгийн модель
    • Бүх төрлийн байгууламж, хөшөө дурсгалт газар

Дараах үйлчилгээг санал болгож байна:

  • Байр зүйн дэвсгэр зураг /бүх төрлийн масштабаар/
  • Инженерийн шугам сүлжээний трассын дагуух хэмжилт
  • Барилга байгууламжийн улаан шугам тавих
  • Хэвтээ болон босоо барилга байгууламжийн хэмжилт, хяналт
  • Эзэмшил газрын хил зааг тодорхойлох, Кадастрын зураг
  • Уул уурхайн хэмжилт, газар шорооны эзлэхүүн тодорхойлолт
  • Геологи хайгуулын топо зураглал
  • Агаарын зураг, ортофото зураг
  • Барилгын фонорам зураг
  • Бүх төрлийн 4D /4-н хэмжээст/ зураглал

Contact Seller