card

Манай баг

            Монгол улс төдийгүй олон улсад ур чадвар нь хүлээн зөвшөөрөгдсөн манай баг хамт олон маань хариуцлагатай гүйцэтгэлийг чухалчилж нөхцөл байдалд тохирох хамгийн оновчтой шийдлийг бий болгохын тулд харилцагчидтайгаа хамтран ажилладаг юм.

            Байгуулагдсан эхний үеэсээ л Шугам компани төрөл бүрийн төсөл, даалгавар хариуцсан мэргэжлийн багуудын нэгдэл байсан юм. Бид үндсэн багуудаа урт хугацааны хэрэгцээнд үндэслэн бүрдүүлэхийн зэрэгцээ төслийн хэрэгцээн дээрээс үндэслэн маш өндөр мэргэшсэн дотоод болон гадаад мэргэжилтнүүдээр төслийн багаа бүрдүүлэн ажилладаг.

            Бүх төслүүд болон өдөр тутмын ажлыг манай компанийн мэргэжилтнүүд болох Монгол улсын зах зээл дээр 40 гаран жил ажилласан, өөрөөр хэлбэл Монгол улсын эрчим хүчний системийг бүхэлд нь маш сайн мэдэх мэргэжилтнүүд удирдан авч явдаг.

Удирдлагын баг

Бат-Очирын Авирмэд

Бат-Очирын Авирмэд

Гүйцэтгэх захирал, Эдийн засагч

Б. Авирмэд нь ШУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлагын магистр, МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр Монгол улсын анхны үүрэн холбооны оператор болох Мобиком корпорац, үндэсний контент буюу агуулга бүтээгч Монгол контент компаниудад 2001 оноос 2012 онуудад төслийн удирдлага, шинэ бизнес, маркетингийн чиглэлээр ажиллаж байсан ба 2012 оноос Шугам ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Одоо тэрээр эрчим хүчний салбарт зураг төсөл-инженерингийн төслийн багийг удирдах, шинэ техник технологи нэвтрүүлэх, менежментийн шинэ арга барилтай баг бүрдүүлэх удирдан зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.

Лувсанцэрэнгийн Нэргүй

Лувсанцэрэнгийн Нэргүй

Ерөнхий инженер, Цахилгааны мэргэшсэн инженер

Тэрээр эрчим хүчний барилга угсралтын трест болон дулааны цахилгаан станцад реле хамгаалалт, автоматжуулалтын чиглэлээр 30 гаруй жил ажилласан. Ерөнхий инженер Нэргүй нь өөрийн туршлага дээр үндэслэн зураг төсөл болон судалгаа хөгжлийн багийг удирдан ажиллаж байна. 

Зөвлөх

Лувсандоржийн Дарамбазар

Лувсандоржийн Дарамбазар

МУ-ын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

Дарамбазар нь Цахилгаан шугам сүлжээний газрын дарга, ерөнхий инженер, албаны даргаар 40 гаруй жил ажилласан ба сүүлийн жилүүдэд эрчим хүчний зураг төслийн багийг удирдан зохион байгуулах, чиглүүлэхэд өөрийн баялаг туршлагаа ашиглан хувь нэмрээ оруулж байна.

Пүрэвийн Баатар

Пүрэвийн Баатар

Усан цахилгаан станцын эксперт

П. Баатар нь хуучнаар ЗХУ-д усан цахилгаан станцын чиглэлээр сурч ирсний дараа Диспетчерийн албаны даргаар олон жил ажилласан ба өөрийн мэргэжлийн дагуу Монголын томоохон гол мөрөн дээр баригдах усан станцын төслүүдийг санаачлах, хэрэгжүүлэх ажилд гар бие оролцсон. Эгийн голын УЦС-ын төслийг санаачлагчдын нэг бөгөөд анхны ТЭЗҮ-г хийхэд оролцож байсан. Тэрээр Монгол улсын анхны дунд чадлын УЦС болох Ховдын Дөргөн суманд байрлах Чоно харайхын гол дээр баригдсан Дөргөний 12 МВТ УЦС-ын төслийн удирдагчаар ажиллаж 2008 онд ашиглалтад хүлээлгэн өгсөн ба одоо уг станц нь Баруун бүсийн эрчим хүчний дотоодын гол эх үүсвэр, үйлдвэрлэгч юм.

Contact Seller