Эрчим хүчний болон барилгын зураг төсөл

            Эрчим хүчний болон барилгын шинэ бүтээн байгуулалт, өргөтгөл, шинэчлэл, шинэтгэлд хөрөнгө оруулалт хийх тодорхой объектын барилга угсралтын ажлын зураг төсөл боловсруулах чиглэлээр дараах үйлчилгээг үзүүлнэ.

Үүнд:

  • Эрчим хүчний эх үүсвэрийн зураг төсөл
  • Цахилгаан дамжуулах шугамын зураг төсөл
  • Дэд станц,  реле хамгаалалт автоматикийн байгууламж, шуурхай удирдлага холбоо – СКАДА системийн зураг төсөл
  • Барилга, дотор цахилгаан шугам сүлжээний зураг төсөл
  • Холбоо дохиолол, автоматжуулалт, хяналт мэдээлэл удирдлагын системийн зураг төсөл
  • Эрчим хүчний инженерийн хайгуул судалгаа
  • 3D загварчлал, төлөвлөлт   
  • Сэргээгдэх эрчим хүч (нар, салхи)-ний цахилгаан станцын иж бүрэн зураг төсөл
  • Хуваарилах байгууламжийн зураг төсөл
  • Кабел ба агаарын шугамын зураг төсөл
  • Гадна гэрэлтүүлгийн зураг төсөл
  • Нам хүчдэлийн шугам сүлжээний зураг төсөл
  • Цахилгаан байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)

            Мөн ажлын эзлэхүүн, төсөв боловсруулах, тоног төхөөрөмжийн сонголт хийх зэрэгт мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгөх, барилга угсралтын ажлын явцад техникийн хяналт хийх боломжтой.  

    Цахилгаан дамжуулах, түгээх системийн ажлын зураг төсөл боловсруулах үе шатууд:

  1. Анхан шатны өгөгдөл мэдээллийг цуглуулах
    • Техникийн нөхцөл, зургийн даалгавар
    • Объектын байршил, хамгаалалтын зурвас тогтоосон бусад бичиг баримт (газрын захирамж гэх мэт)
    • Геологи хайгуулын судалгаа
    • Геодезийн хэмжилт хайгуулын судалгаа
    • Тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүд
    • Цаашдын хэтийн чиг хандлага, бодлого төлөвлөлтийн талаарх мэдээллүүд 
  2. Тоног төхөөрөмж, хийц эдэл хүүн, материалын сонголт түүнтэй холбогдох инженерийн тооцоо
  1. Зураг төсөл боловсруулах
    1. Дэд станцын байршлын план, зарчмын схем
    2. Цахилгаан дамжуулах шугам, кабелын трасс
    3. Инженерийн дэд бүтцийн төлөвлөлт
    4. Барилга байгууламжийн гадна болон доторх төлөвлөлт
    5. Тоноглолын сонголт, байршуулалтын төлөвлөлт
    6. Реле хамгаалалт автоматик,
    7. Холбоо мэдээлэл, СКАДА хяналт удирдлага
    8. Инженерийн зураг төслийг CAD төрлийн програм хангамжаар боловсруулах
    9. Зөвшилцөх, экспертиз хийх үйл ажиллагаа
  2. Зохиогчийн хяналт
  1. Зурагт оруулах нэмэлт өөрчлөлт, засвар
  1. Зураг төслийг үйлчлүүлэгчид хүлээлгэн өгнө

Contact Seller