Шугам ХХК нь Замын-Үүдийн Гэгээн 15МВт-ын нарны цахилгаан станцын барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавьж байна.

“ШУГАМ” компани нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт баригдаж буй 15МВт чадалтай “Гэгээн” Нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлын явцад төлөвлөгөөт графикийн дагуу зохиогчийн хяналт тавьж байна.

Манай компани уг төслийн 10/110 кВ-ын дэд станц болон 15МВт-ын нарны цахилгаан станцын зураг төслийн гүйцэтгэгчээр ажилласан болно.

 

 

2018 оны 7 дугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буй уг төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна.