Судалгааны ажлын хамрах хүрээнд:
Монгол Улсын Төвийн бүс, Алтай Улиастай, Баруун, Дорнотын бүс нутгуудын Эрчим Хүчний Систем, Төвийн бүсийн Эрчим Хүчний Системийн Транзит 220 кВ-ын шугамын дагуух Дархан, Эрдэнэт дэд станцууд, 110 кВ-ын шугамын дагуух Борнуур дэд станцуудад Реле хамгаалалт автоматикийн төхөөрөмжийн ашиглалт, ажиллагаатай 2016 оны 8 сард, Дулааны Цахилгаан Станц ДЦС-3, ДЦС-4, ДЦС-2-уудад 2016 оны 9 сард, Алтай Улиастай ЭХС-д судалгааны ажлын хэсэг, мэрэгжилтнүүд нийтдээ 20-иод өдөр ажиллав. “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ний Төвийн салбарын Ерөнхий инженер М.Чулуунбаатар, инженер Б.Наранбаатар, Ж.Мөнхжаргал, Хангайн салбарын Ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, РХА-ны ахлах инженер Б.Анхбаяр, ахлах диспетчер Д.Золзаяа, ДЦС-3 Ашиглалтын албаны цехийн дарга П.Мөнхбаяр Цахилгаан лабораторийн эрхлэгч О.Бат-Эрдэнэ, КИП автоматикийн инженер Д.Буяннэмэх, ДЦС-4-ын цахилгаан цехийн дарга Б.Алтанхуяг, Цахилгаан техникийн лабораторийн эрхлэгч Л.Энхбаатар нар болон мэрэгжлийн бусад ИТА-нуудтай уулзаж аваарь эсэргүүцэх автоматикийн тооцоо, тавилын нарийвчлал, тоноглолыг шинэчлэх шаардлага, инженерүүдийн мэрэгшилийн талаархи тэдний саналыг сонсон танилцах ажлыг зохион байгууллаа.