Эдгээр хоорондоо уялдаатай, нарийн төвөгтэй асуудлыг шийдэх нэг арга зам нь Эрчим хүчний засаглалыг бизнесийн байгууллагын түвшинд бий болгох шийдэл гэж дэлхийн улс гүрнүүд хэлэлцэн тохиролцоод, Олон улсын стандарчлалын байгууллагад захиалга өгсөнөөр ОУСБ 2011 онд ISO50001 стандартыг боловсруулан гаргасан түүхтэй.
Тогтвортой хөгжлийн зөвлөх үйлчилгээний Обзерв Консалтинг ЗҮБ компани 2014 онд энэхүү олон улсын стандартыг орчуулан, холбогдох талуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийж, MNS ISO 50001:2014 үндэсний стандарт болгож батлуулсан.
Энэхүү стандарт нь аливаа байгууллага эрчим хүчний хэрэглээгээ тогтвортой бууруулах замаар удирдах засаглалыг бий болгох шаардлагуудыг тогтоож өгсөн.
Энэ стандарт нь Эрчим хүчийг хэмнэхэд чиглэсэн үү?
Тийм. Ихэнх хүмүүс эрчим хүч гэхээр, гэрэл цахилгаан, дулааныг л ойлгодог. Эрчим хүчний ISO50001 стандартаар эрчим хүчийг өргөн хүрээнд авч үздэг. Энэхүү стандартаар эрчим хүчний эх үүсвэрийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн. (ISO50001:2013 3.5-д Цахилгаан, түлш, уур, дулаан, даралтат хий, болон түүний зөөгч гэх мэт бусад зүйлсийг Эрчим хүч гэнэ гэж тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл та машиндаа түлш хийгээд унаж хэрэглэнэ гэдэг нь та эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглэж байна гэсэн үг. Тэгвэл энэ стандартын философи ёсоор та түлшээ хэмнэх нь эрчим хүчээ хэмнэж, дэлхийн дулаарлын эсрэг үйлсэд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг.
Стандартыг хэн хэрэглэж болох вэ?
Эрчим хүчний гинжин хэлхээнд оролцогч гол 4 тал байгаа. Эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч, дамжуулагч, хэрэглэгч. Эдгээр талууд бүгд энэхүү стандартыг тус тусын зорилгоор хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ бодит практик талаас нь авч үзвэл эрчим хүч хэрэглэгч талд илүү хамаарах стандарт юм байна гэж харагдаж байгаа. Учир нь шинэ батлагсдан “Эрчим хүч хэмнэлтийн хууль”-аар хэрэглэгч илүү их үүрэг хүлээсэн.
ISO стандартыг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?
ISO50001 стандарт ISO-ийн бусад стандартуудын нэгэн адил (ISO9001, ISO27001 гэх мэт) тасралтгүй сайжруулах боломжтой PDCA (Plan-Do-Check-Act, Төлөвлө-Хий-Шалга-Ажил) онол дээр суурьлагдсан. Байгууллага бүрийн түвшин, тоноглол, хүний нөөц, боломж, чадавхи, засаглал харилцан адилгүй. Иймээс байгууллага бүрд ISO50001 стандарт харилцан адилгүй хэрэгжинэ. Дээд удирдлагын оролцоо дэмжлэг ихээр шаардагдна. Энэ стандартын бас нэг онцлогтой тал нь хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт шаарддаг. (тоноглол солих гэх мэт).
Мэргэжлийн, туршлагатай зөвлөхтэй хамтран ажилласанаар энэхүү стандартыг яг байгууллагадаа тохирсон, үр дүнтэй байдлаар хэрэгжүүлэх боломжтой. Одоогоор манай улсад энэхүү стандартаар боловсорсон зөвлөхүүд дутагдалтай байгаа. Тиймээс Обзерв Консалтинг ЗҮБ энэ чиглэлд Германы TUV Rheinland байгууллагатай хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажиллаж байгаа.
Хэрэгжүүлсэний давуу тал, үр дүн
Өмнө дурдсанчлан ISO 50001 стандарт нь аливаа байгууллага эрчим хүчний хэрэглээгээ тогтвортой бууруулах замаар удирдах засаглалыг бий болгох шаардлагуудыг тогтоож өгсөн.
Энэхүү стандартыг ач холбогдол өгч үр нөлөөтэй хэрэгжүүлсэнээр гарах хамгийн эхний бодит үр дүн бол эрчим хүчний зардал буурах явдал юм. Тиймээс энэхүү стандартыг санхүүгийн тайланд шууд үр дүн нь харагддаг тогтолцоо гэсэн хэлц үг гарсан байдаг.
Нөгөө талаас дэлхийн хаана ч, эрчим хүчний өндөр хэрэглээ бүхий байгууллагуудад эрчим хүчний хэмнэлттэй холбоотой хуулийн болон зохицуулалтын шаардлага тавигддаг. Монголд ч гэсэн энэ хууль эрхзүйн орчин бүрэн бүрдсэн. 2015 онд УИХ Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг батласан, 2016 онд хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журамуудыг ЗГ-аас батласан. ISO 50001 стандартыг хэрэгжүүлэх нь энэ мэт хуулийн шаардлагуудад нийцэх боломжийг ААНБ-уудад олгож байгаа юм. Мөн ISO стандартыг хэрэгжүүлсэн байгууллагуудын хувьд эрсдлээ удирддаг болохоо нотлон харуулж байгаагын хувьд зарим томоохон зээлдэгч нартай (IFC, EBRD гэх мэт) зээлийн илүү уян хатан нөхцөлийг тохиролцох боломж бүрддэг,гэх мэт давуу тал олон бий.
ISO 50001 стандартыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Тогтвортой хөгжлийн зөвлөх үйлчилгээний Обзерв Консалтинг ЗҮБ болон Монголын Бизнесийн зөвлөл хамтран 2016 оны 9 сарын 29-нд уг сэдвийн талаар семинар зохион байгуулах гэж байна.
TUV Rheinland байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.tuv.com сайтаас авна уу.
Обзерв Консалтинг-ийн тухай www.observeconsulting.com сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Семнарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
https://www.facebook.com/events/1105640156155757/
http://observeconsulting.com/newsView.php?post=225&lang=mn сайтуудаас авна уу.
ХААНА: BlueSky Hotel&Tower
ХЭЗЭЭ: 2016 оны 9 сарын 29-нд
ХУРААМЖ: Бүтэн семинар 200,000 төг
1 сэдэв 60,000 төг
ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
https://goo.gl/forms/CYnn7iiyLhdm2Y0k1 формыг бөглөх
Хураамжаа шилжүүлэх /ХХБ 473007986 – ОУ-ын удирдлагын тогтолцоо СЗМТ НҮТББ/
Холбоо барих утасны дугаар: 99100879, 99071745