Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд Монгол улсын “Солар Повер Интернешнл” компани Япон улсын “Шарп” корпораци болон “Шигемүтци Шожи” компанитай хамтран манай орны аж үйлдвэрийн хоёр дахь том хот болох Дархан хотын Хонгор суманд 10 МВт-ын хүчин чадалтай, 30 га газрыг хамрах Нарны цахилгаан станцыг барьж байна. Уг станц нь жилд 14.1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх бөгөөд улмаар жилд 14.746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх юм. Эхний ээлжинд
- Дархан-Уул аймагт 20 мянган айлыг эрчим хүчээр хангана;
- ОХУ-аас авдаг 20.1 хувийн эрчим хүчний хэмжээг 19 хувьд хүргэж бууруулна;
- Эрчим хүчийг экспортолж, валют олох зэрэг олон боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
Манай “ШУГАМ” ХХК нь уг бүтээн байгуулалтанд гар бие оролцон дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
Нарны цахилгаан станцыг ТЭХС-д холбох:
- 220/110/35 кВ-ын “Дархан” дэд станцын 110кВ-ын ИХБ-ын өргөтгөлийн зураг төсөл
- “Дархан” дэд станцаас 110/10 кВ-ын “Дархан-НЦС” дэд станц хүртэлх 110 кВ-ын ЦДАШ-ын зураг төсөл
- 110/10 кВ-ын Дархан-НЦС дэд станцын иж бүрэн зураг төсөл. Үүнд:
- Анхдагч хэлхээ
- Реле хамгаалалт, автоматжуулалт
- Холбоо, СКАДА
- Дэд станцын барилга
- 4.1 х 11МВА чадалтай Нарны цахилгаан станцын барилга, кабель шугамын зураг төсөл.