Зөвлөх үйлчилгээ, Техникийн туслалцаа, Хөндлөнгийн аудит, Баталгаажуулалтын үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч TUV Rheinland Монголд

Энэхүү семинарыг зөвлөх үйлчилгээ, баталгаажуулалтын дэлхийд тэргүүлэгч Германы TUV Rheinland байгууллагыг урьж хамтран зохион байгуулж байна.

СЕМИНАРЫН ТУХАЙ

  1. Энэхүү семинар нь доорхи 3 бүлэг сэдвийн хүрээнд явагдана.
  2. Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, эрчим хүчний удирдлагын тогтолцоо ISO 50001 стандартыг хэрэгжүүлэх нь, түүний ач холбогдол
  3. Үйлчилгээний чанарын Баталгаажуулалт (Certified Service Quality)
  4. ISO-ийн удирдлагын тогтолцоонуудын шинэчлэл, шинэчлэгдсэн стандартуудын танилцуулга, үзэл баримтлал (ISO9001, ISO14001, ISO45001)

Яагаад эрчим хүчний удирдлага гэж?

2015 онд УИХ-аас “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”-ийг батласан ба Засгийн газрын  2016 оны 295-р тогтоолоор  “Эрчим хүчний аудит хийх журам”, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчийг хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлангах журам” зэрэг 4 журам батлагдан гарсан.  Хууль болон дагалдан гарсан журмаар эрчим хүчний өндөр хэрэглээ бүхий ААНБ-уудыг  “үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэж тодорхойлсон ба ҮХХ нь эрчим хүчний хэмнэлт тал дээр тодорхой үүрэг амлалтыг төрийн ба зохицуулалтын байгууллага, хяналтын байгууллагын өмнө хүлээх зохицуулалттай болсон.

Бидний зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний нэг зорилго нь эрчим хүчний хэмнэлтийн хууль эрхзүйн орчин, үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд тавигдах шаардлагын талаар болон зохицуулалтын энэхүү шинэ шаардлагад нийцэхийн тулд Эрчим хүчний удирдлагын олон улсын ISO 50001 стандартыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэхтэй холбоотой, мэдлэг мэдээллийг оролцогч нартай хуваалцахад чиглэнэ. Тиймээс энэ семинарт Бодлогын түвшиний удирдах ажилтанууд оролцох юм.

Яагаад Үйлчилгээний чанарын Баталгаажуулалт (Certified Service Quality) гэж?

CSQ нь TUV Rheinland-ийн боловсруулсан тогтолцоо баталгаажуулалтын стандарт (framework) юм. Бизнесийн харилцаа, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээнд (Supply chain) талууд бизнесийн нэг хэлээр ярилцах шаардлага зүй ёсоор гардаг. Европт энэхүү баталгаажуулалтын тогтолцоо нь үйлчилгээний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын хүрээнд чиглэлд хамгийн өргөн хэрэглэгддэг хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн хэл аль хэдийн болсон ба дэлхийн бусад улс орнуудад (ялангуяа Азид) энэхүү тогтолцоогоор баталгаажуулалт хийлгэх эрэлт хурдтай өсөн нэмэгдэж байна.

Монголд сүүлийн жилүүдэд Эвэнт зохион байгуулах, Нийтийн хоол, Үзвэр үйлчилгээ, Энтертайнмент, Авто үйлчилгээ, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Зочид буудлын үйлчилгээ гэх мэт үйлчилгээний салбарууд хурдтай хөгжиж өрсөлдөөний эрч нэмэгдэж ирлээ. Эдгээр салбарын гол тоглогч нарын хувьд өрсөлдөөний стратеги нь үйлчилгээний төгөлдөршил ба чанарын асуудал байх болно. Иинхүү үйлчилгээний чанарын удирдлага хэрэгжүүлж үүнийгээ хөндлөнгийн нэр хүнд бүхий байгууллагын аудитаар үнэлүүлэн нотлох хэрэгцээн дээр энэхүү CSQ баталгаажуулалт үүссэн.

TUV RHEINLAND БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ:

TUV Rheinland нь ХБНГУ-д төвтэй, бүх салбарын Бүтээгдэхүүн ба Тогтолцоо, процессийн баталгаажуулалт, Материалийн сорилт  шинжилгээ, баталгаажуулалт, Зөвлөх үйлчилгээ, Шийдэл боловсруулалт, Техникийн зөвлөгөө ба хамтын ажиллагаа гэх мэт хүрээнд ажилладаг дэлхийд тэргүүлэгч глобал байгууллага юм.

TUV Rheinland байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.tuv.com сайтаас авна уу.

ОБЗЕРВ КОНСАЛТИНГ-ИЙН ТУХАЙ:

Обзерв Консалтинг нь бизнесийн байгууллагын тогтвортой хөгжилийн хүрээнд Зөвлөх үйлчилгээ, Захиалгын сургалт, Хөндлөнгийн аудитын үйлчилгээ явуулдаг.

Олон улсын удирдлагын тогтолцоон доорхи стандартуудыг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

–       ISO 9001- Чанарын удирдлагын тогтолцоо

–       ISO 50001- Эрчим хүчний удирдлагын тогтолцоо

–       ISO 14001- Байгаль орчны удирдлагын тогтолцоо

–       ISO 26000- Нийгмийн хариуцлагын удирдлагын тогтолцоо

–       OHSAS18001 (ISO45001)- ХАБЭА-н удирдлагын тогтолцоо

–       ISO 22000& HACCP- Хүнсний аюулгүй удирдлагын тогтолцоо

–       ISO 27001- Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо

ААНБ-уудын хэрэгцээнд үндэслэсэн бизнесийн удирдлагын болон хувь хүний хөгжлийн сургалтуудыг захиалгаар явуулдаг. Мөн байгууллагын аливаа зорилгоор хөндлөнгийн санал дүгнэлт гаргах нийцлийн түвшинг тогтоох, хөндлөнгийн аудитын үйлчилгээг явуулдаг.

Обзерв Консалтинг-ийн тухай www.observeconsulting.com сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Семнарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг

https://www.facebook.com/events/1105640156155757/

http://observeconsulting.com/newsView.php?post=225&lang=mn сайтуудаас авна уу.

ХААНА: BlueSky Hotel&Tower

ХЭЗЭЭ: 2016 оны 9 сарын 29-нд

ХУРААМЖ: Бүтэн семинар 200,000 төг

1 сэдэв 60,000 төг

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

https://goo.gl/forms/CYnn7iiyLhdm2Y0k1 формыг бөглөх

Хураамжаа шилжүүлэх /ХХБ 473007986 – ОУ-ын удирдлагын тогтолцоо СЗМТ НҮТББ/

Холбоо барих утасны дугаар: 99100879, 99071745