Хан Алтайн хүдэр боловсруулах үйлдвэрт салхи ба хуримтлуур
Баруун бүсийн уул уурхайн үйлдвэрүүд ихэвчлэн эрчим хүчний системээс алслагдсан байдаг. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байрлах Хан Алтайн хүдэр боловсруулах үйлдвэрийн хувьд эрчим хүчийг газар дээр нь үйлдвэрлэх шийдлийг сонгосон: 2.5 МВт / 5 МВт·цаг батарей хуримтлуурын системтэй 5 МВт салхин цахилгаан станц.
Шугам ХХК нь зураг төслийг боловсруулж, барилга угсралтын явцад зохиогчийн хяналт тавьсан. Зураг төсөл нь турбинаас үйлдвэр хүртэлх бүх хэсгийг хамарсан:
- 10 ширхэг 500 кВт салхин турбин, тус бүр 630 кВА 0.6/10 кВ өргөх КТПН-тэй.
- 10 кВ-ын 4.5 км дан хэлхээ ЦДАШ, KYN-28 маягийн 8 ячейк бүхий 10 кВ-ын ХХБ.
- Салхины хэлбэлзлийг тэгшитгэж, оргил ачааллыг хангах 2.5 МВт / 5 МВт·цаг батарей хуримтлуур.
- Хүчдэл тохируулах 1.3 МВар хүчин чадалтай SVG.
Салхин үүсгүүр, хуримтлуур болон реактив чадлын тохируулгыг нэг дор хослуулснаар үйлдвэрийн хэрэглэгч цахилгааны чанарыг алдагдуулахгүйгээр сэргээгдэх эрчим хүчээр ажиллах боломжтой болж байна. Төслийн дэлгэрэнгүй: Хан Алтайн хүдэр боловсруулах үйлдвэрийн 2.5 МВт / 5 МВт·цаг батарей хуримтлуурын системтэй 5 МВт салхин цахилгаан станц.