Шугам ХХК
EN
Төслүүд рүү буцах
Mongolia MAK Solar төсөл: 40 МВт нарны цахилгаан станц, 90 МВт·цаг цэнэг хураагуур

Mongolia MAK Solar төсөл: 40 МВт нарны цахилгаан станц, 90 МВт·цаг цэнэг хураагуур

2025 Сэргээгдэх эрчим хүч 📍 Төв, Дорноговь, Дундговь

"Монголын Алт" (МАК) компани болон БНХАУ-ын Huawei Technologies корпораци хамтран сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх түншлэлийн гэрээ байгуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Төв, Дорноговь болон Дундговь аймагт байрлаж буй үйлдвэр, уурхайг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар 40 МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц, 90 МВт·цаг-ийн цэнэг хураагуур байгуулж ашиглалтад оруулсан.

Шугам ХХК нь энэхүү төслийн EPC компанийн туслан гүйцэтгэгчээр оролцож зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ, зохиогчийн хяналтын ажлыг гүйцэтгэсэн. Үүнд:

  • "Даланжаргалан" нарны цахилгаан станц: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах аж үйлдвэрийн паркт 19.7 МВт-ын нарны цахилгаан станц, 48 МВт·цаг-ийн эрчим хүч хуримтлуулах систем.
  • "Хөөт" нарны цахилгаан станц: Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Хөөтийн уурхайг түшиглэн 13.5 МВт-ын нарны цахилгаан станц, 32 МВт·цаг-ийн эрчим хүч хуримтлуулах систем.
  • "Сэргэлэн" нарны цахилгаан станц: Төв аймгийн Сэргэлэн аж үйлдвэрийн паркт 4.9 МВт-ын нарны цахилгаан станц, 10 МВт·цаг-ийн эрчим хүч хуримтлуулах систем.