Оюу Толгой уурхайн сайт дээрх 220 кВ-ын "Зэс-Оюу" сэлгэн залгах станцын зураг төсөл
Монгол улсын засгийн газар нь эрчим хүчний эх үүсгүүрийн дутагдлыг нөхөх, найдвартай хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-с цахилгаан эрчим хүч импортлох зорилт тавьсан. Энэхүү ажлын хүрээнд БНХАУ-ын эрчим хүчний системийг Монгол улсын эрчим хүчний системд холбох 220 кВ-ын "Зэс-Оюу" сэлгэн залгах станцыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюутолгойн уурхайн дэргэд барьж байгуулах ажил хийгдэхээр төлөвлөгдсөн.
Шугам ХХК нь энэхүү төсөлд зураг төсөл зохиогчоор оролцож дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.
- Төслийн хүрээнд баригдах барилга, байгууламжуудын ерөнхий төлөвлөлт, үер уснаас хамгаалах байгууламжийн зураг төсөл
- 220 кВ-ын "Зэс-Оюу" сэлгэн залгах станцын анхдагч хэлхээний зураг төсөл
- Хоёрдогч хэлхээ, реле хамгаалалтын зураг төсөл
- Шуурхай удирдлагын холбоо, СКАДА, WAMS-ын зураг төсөл
- Удирдлагын барилгын иж бүрэн зураг төсөл
- Галын аюулаас хамгаалах системийн нэгдсэн зураг төсөл
- БНХАУ болон Монгол улсын эрчим хүчний системийг холбох 220 кВ-ын 2 хэлхээт ЦДАШ-ын зураг төсөл
Бид дээрх иж бүрдэл зургийн дагуу барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавьж ажилласан. Зураг төсөл боловсруулах ажлын гол онцлог нь шинээр баригдаж буй "Зэс-Оюу" сэлгэн залгах станцын шуурхай удирдлагын холбоо, СКАДА, түүнтэй холбогдож буй 220 кВ-ын ЦДАШ-уудын реле хамгаалалтын тооцоо, тавил тохируулгыг БНХАУ болон Монгол улсын эрчим хүчний системийн стандарт, норм дүрэмд нийцүүлэх, синхрон ажиллагааны нөхцөлийг хангах шаардлага байлаа.

