Найдвартай эрчим хүчний дэд бүтцийг хамтдаа бүтээе
30+ жилийн мэдлэг, 200+ ажлын зураг төсөл, >220 кВ дэд станц & ЦДАШ-ын туршлагаар таны төслийг стандартад нийцүүлэн хурдан, найдвартай хэрэгжүүлнэ.
Таны найдвартай түнш
1994 онд байгуулагдсан Шугам ХХК нь эрчим хүчний инженерингийн зураг төсөл, ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээ болон зохиогчийн хяналтыг цогцоор нь үзүүлдэг. Өндөр ур чадвартай 20 инженерийн бүрэлдэхүүнтэй багаар 200 гаруй төсөл хэрэгжүүлсэн бөгөөд үүнд дэд станц, ЦДАШ, сэргээгдэх эх үүсвэрийн байгууламж, олон улсын санхүүжилттэй төслүүд багтдаг.
Манай шийдлүүд
Дэд станц, ЦДАШ, сэргээгдэх эрчим хүчний систем, дизель генсет станц, хамгаалалт / SCADA / WAMS, ТЭЗҮ ба өртөг тооцооны иж бүрэн зураг төсөл болон зөвлөх үйлчилгээ.
Дэд станц болон агаарын шугамын нарийвчилсан зураг төсөл
Дэд станц • ЦДАШ
Өндөр хүчдэлийн дэд станц, агаарын шугамын нарийвчилсан зураг төслийг төсөл санаанаас эхлэн нэг мөрийн схем, цахилгаан/иргэний зураг, хамгаалалт, тооцоолол хүртэл иж бүрнээр боловсруулна.
Сэргээгдэх эрчим хүчний системийн зураг төсөл
Нарны PV • холимог
Нарны PV болон холимог сэргээгдэх системийн урьдчилсан ба нарийвчилсан зураг төсөл, сүлжээнд холболт, BoS инженерчлэл.
Дизель цахилгаан станцын (Genset) зураг төсөл
Дизель генсет станц
Дизель генераторын цахилгаан станцын инженерийн зураг төсөл: талбайн зохион байгуулалт, дуу чимээний шийдэл, цахилгаан түгээлт ба хамгаалалт.
Реле хамгаалалт, автоматжуулалт, SCADA болон өргөн хүрээний хяналтын системийн (WAMS) зураг төсөл
Хамгаалалт • SCADA • WAMS
Дэд станц, шугамын хамгаалалт, удирдлага, автоматжуулалтын схем; SCADA болон өргөн хүрээний хяналт (WAMS).
Техник эдийн засгийн үндэслэл болон тооцоолол хийх
ТЭЗҮ • өртөг тооцоо
Эрчим хүчний төслүүдийн банкны шаардлагад нийцсэн ТЭЗҮ, өртөг тооцоо, эрсдэлийн үнэлгээ— хөрөнгө оруулалт, худалдан авалтыг дэмжинэ.
Онцлох төслүүд
Манай хэрэгжүүлсэн төслүүд нь өндөр хүчдэлийн зураг төсөл, хамгаалалтын шинэчлэл, сэргээгдэх эрчим хүчний интеграцчилал болон хөрөнгө оруулалтын шийдвэрийг дэмжих ТЭЗҮ боловсруулах чадамжийг тодорхой харуулдаг.
Хан Алтайн хүдэр боловсруулах үйлдвэрийн 2.5 МВт / 5 МВт·цаг батарей хуримтлуурын системтэй 5 МВт салхин цахилгаан станц
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үйлдвэрийн өөрийн хэрэгцээний салхин цахилгаан станц, батарей хуримтлуурын системийн зураг төсөл, зохиогчийн хяналт.
Говь-Алтай, Есөнбулаг
Оюутолгойн уурхайн талбайд хүнд даацын цахилгаан машин механизмын баттерей солих, цэнэглэх станц
Дизель тээврийн хэрэгслийг цахилгаанаар солих төслийн 35 кВ-ын ЦДАШ, 2×2000 кВА дэд өртөөний нарийвчилсан зураг төсөл, зохиогчийн хяналт.
Өмнөговь, Ханбогд
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 10 МВт / 42 МВт·цаг батарей хуримтлуурын станцын зураг төсөл
Баруун бүсийн эрчим хүчний системийг дэмжих "Том Нар Энержи" ХХК-ийн БХС-ын зураг төсөл, инженерингийн зөвлөх үйлчилгээ, зохиогчийн хяналт.
Говь-Алтай, Есөнбулаг
Mongolia MAK Solar төсөл: 40 МВт нарны цахилгаан станц, 90 МВт·цаг цэнэг хураагуур
МАК болон Huawei-ийн Даланжаргалан, Хөөт, Сэргэлэн нарны цахилгаан станц, хуримтлуурын системийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, зохиогчийн хяналт.
Төв, Дорноговь, Дундговь
Бидэнтэй хамтрах
Дэд станц, ЦДАШ, сэргээгдэх, автоматжуулалт эсвэл ТЭЗҮ-ийн төслийн талаар хамтдаа ярилцъя.
Шинэ мэдээ, нийтлэл
Манай мэргэжилтнүүдийн судалгаа, мэдээ, тэмдэглэл.
Хан Алтайн хүдэр боловсруулах үйлдвэрт салхи ба хуримтлуур
2026 оны онцлох төсөл: Говь-Алтайд уул уурхайн үйлдвэрийг тэжээх 5 МВт салхин цахилгаан станц, 2.5 МВт / 5 МВт·цаг батарей систем.
2 min read
2025 оны тойм: цахилгаан уул уурхай ба эрчим хүч хуримтлуурууд
Оюутолгойн цахилгаан машин механизмаас эхлээд Говь-Алтайн хуримтлуур, МАК-ийн нарны станц хүртэл 2025 он хуримтлуур, цахилгаанжуулалтын жил байлаа.
2 min read
2024 оны тойм: хил дамнасан эрчим хүч, тээврийн дэд бүтэц
2024 оны онцлох төслүүд: БНХАУ, Монголын эрчим хүчний системийг холбох 220 кВ-ын "Зэс-Оюу" сэлгэн залгах станц, Гашуунсухайт–Ганцмод төмөр замын цахилгаан хангамж.
2 min read
Хамтрагч байгууллагууд



















